Баянтал сумын Засаг дарга түүний Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, 99708446 дугаарын утсаар ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авч байна. ***bayantal.gs.gov.mn*** ++Bayantal.gs.gov.mn++
Error
  • Failed deleting altai-tavan-bogd-national-park-mongolia.jpg
  • Failed deleting gobi-desert-mongolia.jpg
  • Failed deleting mg-2702.jpg
  • Failed deleting altai-tavan-bogd-national-park-mongolia.jpg
  • Failed deleting gobi-desert-mongolia.jpg
  • Failed deleting mg-2702.jpg
  • Failed deleting altai-tavan-bogd-national-park-mongolia.jpg
  • Failed deleting gobi-desert-mongolia.jpg
  • Failed deleting mg-2702.jpg
  • Failed deleting altai-tavan-bogd-national-park-mongolia.jpg
  • Failed deleting gobi-desert-mongolia.jpg
  • Failed deleting mg-2702.jpg

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМ

СУМЫН БИЛЭГ ТЭМДЭГ

Read more...

Баянтал сумын танилцуулга

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

 Говьсүмбэр аймгийн Баянтал сум нь хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Ñэцэн вангийн хошууны төв хэсэг, үндсэн нутаг нь юм.
БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34-р тогтоолоор Зөвлөлтийн цэргийн ангийн хотхоныг түшиглүүлэн Улаанбаатар хотын харьяа Баянтал хороо нэртэйгээр 1991 оны 1-р сард байгуулсан. Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн  46 дугаар тогтоолын дагуу 1991 оны 7-р сараас  Чойр хотын Баянтал хороо болж, улмаар 1994 онд Засаг захиргааны шинэ бүтэц зохион байгуулалтанд орсноор Говьсүмбэр аймгийн Баянтал сум болон байгуулагдсан.
      Төвийн 1 дүгээр баг, хөдөөгийн 2 дугаар баг гэсэн 2 багтай нийт 361 өрхийн 1182  хүн амтай. Үүнээс эрэгтэй 612 буюу 52 хувь, эмэгтэй 570 буюу 48 хувийг тус тус эзэлдэг:

     Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 57374 толгой мал тоологдож, урьд оноос 7% буюу 4131 толгойгоор  өссөн дүнтэй байна. Сумын хэмжээнд шинээр 2 мянгат малчин нэмэгдэж, 4 мянгат малчин шилжин явж нийт 18 мянгат малчинтай боллоо.

Говьсүмбэр аймгийн баянтал сум

 

Сумын танилцуулга

 

Говьсүмбэр аймгийн Баянтал сум нь:

       БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34-р тогтоолоор Зөвлөлтийн цэргийн ангийн хотхоныг түшиглүүлэн Улаанбаатар хотын харьяа Баянтал хороо нэртэйгээр 1991 оны 1-р сард байгуулсан.

 

     Улсын их хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолын дагуу 1991 оны 07-р сараас Чойр хотын Баянтал хороо болж улмаар 1994 онд Засаг захиргааны шинэ бүтэц зохион байгуулалтанд орж Говьсүмбэр аймгийн Баянтал сум болон байгуулагдсан.

 

     Төвийн 1 дүгээр баг, хөдөөгийн 2 дугаар баг гэсэн 2 багтай нийт 361 өрхийн 1182 хүн амтай.Үүнээс эрэгтэй 612 буюу 52  хувь, эмэгтэй 570 буюу 48 хувийг тус тус эзэлдэг.

 

 

Говьсүмбэр аймгийн хойд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 200 км-т
  • Аймгийн төвөөс 27 км зайд байрладаг.

   Төмөр замын 14, 16, 18-р зөрлөгүүдийг харьяалж, баруун талаараа Дундговь аймгийн Цагаандэлгэр, хойд талаараа Төв аймгийн Баян, Баянжаргалан, зүүн, урд талаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум зэрэг сумдуудтай хиллэдэг.

 

Байгаль, газар зүйн онцлог:

     Газар зүйн онцлог: Далайн төвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн мужид, геоморфологийн хувьд говь, хээрийн бүсэд багтах бөгөөд улаан хүрэн шавранцар хөрстэй.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

     Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

 

Цаг уурын нөхцөл:

Хуурайдуу сэрүүн, салхи ихтэй зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур -25 °С

  • 7 дугаар сарын дундаж

температур +20 °С

  • Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • Жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

 

 

 

 

Газар нутаг:

       Нийт газар нутгийн хэмжээ 91606 га.

 

Зориурэлалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

87226.76

95.3

Ойн сан бүхий газар

0

0

Усан сан бүхий газар

0

0

Тусгай хэрэгцээний газар

828

0.9

Тосгон, суурингийн газар

2316.65

2.6

Дэд бүтцийн газар

1138.92

1.2

 

       Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрүүд бий болж ажлын байр шинээр нэмэгдэж шилжин ирэх хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн “Чойр эдийн засгийн чөлөөт” бүс шинээр байгуулагдаж байгаа. Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

     Сумын хүн амын 80 хувь нь залуу болон дунд насныхан, 15 хувь нь хүүхэд, 5 хувь нь хөгшид байна.

 

Орон нутгийн төсөв

 

     Сумын хэмжээнд нийт 11 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 188.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 24.7 сая, орон нутагт 6.1 сая нийт 30.8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

     Тус суманд жилд Öàõèëãààí ò¿ãýýõ ñ¿ëæýý ТӨÕÊ- í ñàëáàð, Òýæýýëèéí ¿éëäâýð “Бармааш” ХХК, Хүдрийн үйлдвэр “Бигом-Чойр” ХХК, Ноосны үйлдвэр “Чойр-Хайрхан” ХХК, Төмрийн үйлдвэр “Тамирын их урсгал” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд чухал нөлөө үзүүлж байна.

 

Эдийн засгийн бүтэц, хувиар

 

 

Хөдөө аж ахуй, мал сүргийн бүтэц  

Сумын хэмжээгээр нийт 42.166 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 11.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 33.3 хувь байна.

             Бүгд мал 42166

Үүнээс: Тэмээ-160, Адуу-2678,                   Үхэр-1030, Хонь-19879, Ямаа-18419 байгаа бөгөөд   74 малчин өрх, 68 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 44.5 хувийг эзэлж байна.

  

Сүргийн бүтэц, хувь

 

     Газар тариалан

     Сумын хэмжээгээр жилд 4.3 га талбайд үр тариа, 3.1 га талбайд төмс, 4.5 га талбайд хүнсний ногоо, 8.2 га талбайд тэжээлийн ургамал тариалж 4.2 тонн үр тариа, 0.9 тонн төмс, 1.1 тонн хүнсний ногоо, 1.5 тонн тэжээлийн ургамал хураан авдаг.

 

             Зам тээвэр: Сумын газар нутаг дэвсгэр дээгүүр Москва-Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн Олон Улсын төмөр зам 63 км дайран өнгөрдөг. Төмөр замын салаа замаас нүүрсний ачилт хийдэг.ОХУ-тай- Улаанбаатар хот-Замын үүд-БНХАУ-тай холбосон олонн улсын чанартай мянганы босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг. Баг хооронд шороон замаар холбогддог.

 

     Цахилгаан хангамж нь: Сум нь төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Сумын төв дээр 1981 онд баригдсан 35/6 квт-ын дэд станцтай. Дэд станцаас Дунговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр зэрэг сумдыг цахилгааны эх үүсвэрээр хангадаг. Одоогоор 2 ажилтан хариуцан ажилладаг.

Цахилгаан Станц

 

   Ус хангамж: Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 6 худаг, цэвэр усны 750 м, бохир усны 1.42 км урт шугам хоолойтой.

     Дулаан хангамж: Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн 4 дүгээр сургууль, 4 дүгээр цэцэрлэг, Соёлын төв, “Талын Илч” ОНӨГазар зэрэг бүх байгууллагууд, айл, өрхийн орон сууц нэгдсэн дулаантай, цэвэр бохирын шугаманд бүрэн холбогдсон.

 

НИЙГЭМ

Орон сууцны хангамж нь:

     Сумын төвд угсармал 5 давхар 6 барилга буюу 690 өрхийн 1-4 өрөө байртайгаас одоогоор 2 барилга нь ашиглалтанд орсон нэгдсэн инженерийн бүрэн хангамжтай.

Орон сууц

 

 

  Цаашид үлдсэн барилгууд нь 100 мянган айлын хөтөлбөрт хамрагдаж Засгийн газрын 2012 оны 82 дугаар тогтоолоор үлдсэн 555 айл өрхийн орон сууцыг засварлахаар болсон.

 

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

 

Нэр

Төрөл

Тоо

1

Сургууль

хүүхэд

118

2

Сургуулийн дотуур байр

ор

58

3

Цэцэрлэг

хүүхэд

50

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

6

5

Спорт заал

тоо

1

6

Биеийн тамирын талбай

м2

2

7

Соёлын төв

тоо

1

8

Номын сан

суудал

1

9

Банк

тоо

2

10

Халуун ус

Дүүш, Шүршүүр

1

 

 

 

GSA.jpgMUE.jpgONTS.jpgTAZ.jpgZSMN.jpgl10.jpgl11.jpgl12.jpgl9.gif

Мэндчилгээ

Тендерийн зар

Одоогоор зарлагдсан тендер байхгүй

Хандалт

Өнөөдөр28
Өчигдөр40
Өнгөрсөн долоо хоногт151
Нийт14312

Kubik-Rubik Joomla! Extensions

 

 

 

 

ХОЛБОО БАРИХ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ЗДТГ

Харилцах утасны дугаар: 88739284